Posts

Showing posts from November, 2016

"Something that belongs to you" by Roald Hoffman (Ноён Хоффман багшийн өөрийн амьдралаас сэдэвлэсэн жүжиг)

 2016.11.05-ны Бямба гарагт химич, Нобелийн шагналт ноён Хоффманы Дэлхийн 2-р дайны үед туулж гарсан амьдралынх нь талаар жүжгийг үзэх боломж гарсан юм. Уг жүжиг нь эхлэхдээ, бурхан ба хэд хэдэн сахиусан тэнгэрүүдийн хоорондох харилцан яриагаар эхлэнэ.  Бурхан хүнийг бүтээх үү? эс бүтээх үү? гэж эргэлзэж, үнэн бодит байдал болон, хайр, амар амгалан гэх зэргээр нэрлэсэн сахиусан тэнгэрүүд өөрсдийн санал бодлоо хуваалцана. Мэдээж хэрэг санал нийлэх болон зөрөх байдлаар үнэн бодит байдлын сахиусан тэнгэр хэт их сэтгэлийн хөөрөлд орсны улмаас үгүй болж одно. Гэхдээ бас энэ дундаа жижигхээн сахиусан тэнгэрийн хошигнол яригдана. "Нэг өдөр цэнхэр сахиусан тэнгэр загасны толгой идэж байхад улаан сахиусан тэнгэр ирээд асуужээ. -Хүе цэнхэр сахиусан тэнгэрээ, та нар цэнхэрүүд яагаад ухаантай байдаг юм бэ? -Өө, тэр чинь бид энэ загасны толгой иддэгээс болж байгаамөө. Харж байна уу? энэ чинь толгой шүү дээ. Хэрэв чи хүсвэл би чамд 18 купекээр зарж болно шүү. гээд 18 купекээр зарсны дараа х