Posts

Showing posts from September, 2016

Дадлага-1

 Энэ жил зуныхаа амралтаар Монголруу харихынхаа оронд дадлага хийнгээ, ийш тийш газар үзэж амарч өнгөрөөснийг мэдэж байгаа байх.  Дадлагаа ямар газар юу хийж өнгөрөөсөн талаараа жоохон цухуйлгадаг юм уу гэж бодоод. Юуны түрүүнд Японд дадлага хийх газар яаж хайдаг талаар тайлбарлая.  3-р курс болон Магистрийн 1-р курсын оюутнууд голчилж зуны дадлагажилтанд хамрагддаг. Манай сургууль дээр тусгайчлан олон байгууллага, компаниас ирж уулзалт ярилцлага зохион байгуулдаг бөгөөд агуулга нь яаж дадлага хийх газраа олох болон ажил хайх хүртэл юу хийх вэ гэсэн талаар. Японд голдуу дадлагын оюутан сонгож авахдаа цаашдаа компанийн шинэ ажилчин болж болохоор хүн байна уу гэдгийг нь хардаг. Нэг ёсны шинээр төгсөөд ажилд орох хүсэлтэй оюутнуудаа эртнээс хайж байгаа гэсэн үг юм.  Тиймээс зун 8,9 сард хийх дадлагыг бүр 5,6сараас эхлээд материалаа явуулж, хэд хэдэн үе шаттайгаар шалтгалт, ам ярилцлаганд орох замаар бэлдэж сонгодог. Ингэж эртнээс маш олон оюутнууд дадлага хайж эхэлдэгтэй холбогдуулан а

2016 оны 8сар Кочируу..

Image
 8сар гараад хичээл ч амарч, хэд хоног гэртээ сууж байгаад Кочид байдаг найз дээрээ очихоор Сэйшүн 18 билетээр Нагоягаас гарлаа. Сэйшүн гэдэг нь Залуу нас гэж байгаа юм. Гэхдээ, хэдэн ч насны хүн авч ашиглаж болох энэ билет нь, нийтдээ 5 өдөр бүтэн өдөржингөө хаашаа ч хамаагүй JR(Japan Railways) компанийн галт тэргээр дамжиж суух боломжтой. Сууж болох галт тэрэг нь хурдных байж болохгүй л дээ. Голдуу л ийм билетээр оюутан залуус холын аянд гарахдаа авч ашигладаг юм шиг байгаан.  За тэгээд зорьсон газар маань манай Нагоягаас 500км орчим зайтай, замаараа Химэжи, Окаяма гэсэн газруудаар дамжиж очино. Явах замдаа Окаямад өдрийн хоолоо идчихээд цаашаа дахиад галт тэргээр явдаг юмуу гэснээ болиод дамжихаас залхуурч автобус захиалаад тэр хооронд нь Окаямад экигийн ойр хавьтай танилцаж сонирхов. Нэг л хөдөө буух юм шиг төсөөлж байсан миний хувьд Окаяма эки их том эки байсан. Бүр манай Нагояд олддоггүй чийз тортны алдартай салбар нээгдэж байхтай таарав.  Орой нь Окаямагаасаа Кочид ирээд, дөнг

2016 он 8сарын 27-ноос 9сарын 9ний хооронд (Вьетнам улс, Хо Ши Мин хот)

Image
 8сарын 27ны хагас сайны шөнө зорьсон газраа хүрч буудалруугаа хөдөлцгөөв. Дөнгөж буугаад л бүгчим халуун агаар тосож авах нь Японтой бараг адилхан. За одоо бас ч гэж 9сар дөхөөд намар болж байгаа юм чинь дээ гэж бодоод цөөхөн хэдэн хувцас цүнхлээд очсон чинь буруу тооцоолчихожээ. Ерөөсөө л жилд хоёрхон улиралтай юм гэнэ. Бороо их ордог зун, эсвэл бороо ерөөсөө орж өгдөггүй халууны хоёр улирал гэж байгаан. Бид хэд нь бас бороо ордог үеэр нь очсон бололтой. ^^;  За тэгээд шөнө ирцгээсэн хүмүүс бушуухан ус цасандаа орцгоогоод, унтаж амрав. Тэгсэн буудал маань яг замын хажууд болохоор байнгын дуу чимээтэй ч гэсэн яахав аяндаа унтаж л байгаан. Өглөө нь сэрээд цонхоор харсан чинь хүүеээ энэ чинь одоо юу юм бэ гэмээр их мотоциклнууд! Моточиклны урсгал дунд ганц хоёр машин байна уу гүй юу гэлтэй. Түүнийгээ дагаад ойр хавиараа, гудамжаар гарах бол маск сайн зүүхгүй бол угаартах нь холгүй. Энэ хүртэлхийг уншаад хөөрхий минь хэцүүхэн л байждээ гэж бодогдож магадгүй ч харин ч үгүй шүү! Японд 4