Posts

Showing posts from October, 2015

Амралт дуусаад, өнөөдрөөс нормондоо

 За ингээд 2 сар үргэлжилсэн зуны амралт маань дуусаад өнөөдрөөс хичээлдээ явж эхэлж байна даа...(энэ гарчигийг би 10 сарын 1нд хичээл эхлэхэд бичив).  Өнөөдөр 10 сарын 8, хичээл эхлээд яг долоо хонож байна. Энэ цаг дээр программчлалын хичээл орж байгаа болохоор ингээд блогруугаа орсон шигээ л сууж байна л даа. Хичээл эхлэснээс хойш улирал өнгөрөх тусам улам л хичээлүүд чангарч байгааг мэдрээд л, зарим хичээл дээр бүр ангайгаал юугаа ч яриад байгаан гэсэн байдалтай...ххах эхнээсээ л номоо уншаад суудаг байхдаа?  Тэр яахвээ сүүлийн үед юу болсноосоо ярья. Зуны амралт маань 7 сарын сүүлд эхлээд Монголруу харьтал бараг 20 хоног үлдсэн байлуудаа. Тэр хооронд нь бүгчим халууныг хэлэхүү, гарч эйр кондишнтой газарлуу л тэмүүлж байгаа нь Старбакс. Тэндээ очоол киндлээ уншаал өдөржин сууж байгаан. Тэр 20 хоногт гэрт байхын аргагүй халуун(яахав гэртээ эйр-кон залгаад байж болох ч, тогныхоо мөнгөө хэмнэж байгаа нь тэр), шөнө ч олигтой унтаж чадахгүй л байлаа. Тэрнээс гадна, өдөржин ном уншиж