Posts

Showing posts from August, 2015

Аз жаргалын тухай-1

 Саяхан Монголд харьж ирээд хэд хоног хөдөө амралтанд явлаа. Тэгэхдээ Шри Шри Йога, Аз жаргалын хөтөлбөр үндсэн курсуудын хичээлд нь суусан юм. Хөдөлгөөний дутагдалд ороод байсан болхоороо йогын курсыг нь олзуурхаад байсан аз жаргалын үндсэн курс ч гэсэн сонирхолтой байлаа. Тэнд багш маань юу ярьсан талаар товчхон хүргий гэж бодлоо.  Хамгийн түрүүнд, Аз жаргалд хүрэхийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ? Бид хэзээ аз жаргалтай болох вэ? гэдэг асуултанд, хүн сэтгэл тайван үед аз жаргалтай байх ба, сэтгэлээ тайван байлгахын тулд одоо цаг дээрээ байх хэрэгтэй. Тэгж чадваас та үргэлж аз жаргалтай байх болно гэсэн хариулт гарч байгаа юм. Бас, сэтгэл амар амгалан байхын тулд тухайн үйлийг тухайн нөхцөл байдлаар нь тэр чигээр нь хүлээж авч чадваас та амар амгалан байна гэх юм билээ.  Дараа нь, хүний хэрэглээ болон хариуцлага хоёрын балансыг авч үзлээ л дээ. Хүний хэрэглээний түвшин хариуцлагынхаасаа доор буюу хэрэглээ хариуцлагаас бага байх үед хүн урагшилж, дэвшинэ. Харин хоорондоо тэнцүү бол з