Posts

Showing posts from July, 2015

жүжигт тоглосон нь

 Ингэхэд би чинь бас ахлах сургуульдаа ганц удаа ч билүү нэг ээжийн дүрд тоглож байсан л юм байна. Тэрнээс хойш Их сургуульд ороод 2 удаа жүжиглэв. Уг нь бол аль аль нь л туслах дүрүүд байх байсан сүүлийнх нь гол дүрээсээ илүү бараг бүх л үзэгдэл дээр нь гарсан. Эхнийнх нь юу байсан гэхээр Үнсгэлжин-н үлгэрийг Алт,мөнгөн сүхний үлгэртэй нийлүүлээд Үнсгэлжинг хүрхрээрүү унагаангуутаа 2 өөр дагина гаргаж ирдэг юм л даа. Тэрнийх нь нэг дагиний дүрд хальт хүрхрээн цаанаас цухуйж ирээл хэд гурван үг сольчихоод буцаад орсон дүр.  Сүүлийнх нь Аурора буюу нойрсож буй гүнжийн өнөө гурван шидтэнгийн улаан нь ххэ. Анх удаа бараг сар гаруй дан өөр сургуулийн Япон хүүхдүүдтэй хамт жүжигт бэлдэж, олон янзын хөгтэй явдал ч тохиолдож, их ч зүйл сурсан нэг дурсамж минь болсон юм. Өө тэгээд л яг л манайхан шиг цагаасаа хамаагүй түрүүнд юмуу яг цагтаа ирэх нэг нь байхад, хэдэн цагаар унтаж хоцроод цайны амралт дуусаж байхад ирэх нэг нь ч байна. Тэгээд л хэд хэдэн бэлтгэлийн дараагаас бие биенийхээ ааший