Posts

Showing posts from May, 2015

Алтан 7хоног (Golden Week)

Зиа ингээд эндхийн алтан долоо хоногийн амралт эхлээл удаан яриагүй гэрийнхэнтэйгээ яриал амралт сайхан л байна. Өчигдөр бараг бүтэн өдөржин унтлаа ххэ. Ерөнхийдөө энэ амралтын өдрүүдээд нэг их төлөвлөгөөгүй хийх юмгүй гэсэн мөртлөө бас овоолоостой даалгавар, репортууд маань хүлээгээл хэвтэж л байна. Хийж эхлэхгүй бол...аа,бас дээрээс нь миний сүүлийн үеийн ДОН юу болсон бэ гэхээр ном унших ххэ. Бодоод байхнээ байгаа номнууд маань зузаан цаасан болохоор байнга бэлэн авч явж чадахгүй, уншихаас залхуураад байх шиг болохоор нь хэдэн долоо хоногийн өмнө нэг kindle авсан. Тэрнийхээ ачаар хэд хэдэн ном уншаад явж байгаа. Байнга бэлэн авч явж байвал их аятайхан юм. Гэхдээ гэртээ бол хэвлэгдээд гарсан ном уншихыг илүүд үзэж байна. Цаасан дээрхийг уншина гэдэг яах аргагүй өөр, нэг тийм бодитой баригдаад улам номондоо орох боломжтой болох юмаа. Одоо бол хараахан дуусгаагүй хэд хэдэн ном дундаас юу ч гэсэн эхлээд дуусгаадхий гээд Анне Франкийн өдрийн тэмдэглэлийг уншиж байгаа. Юу ч гэсэн Монголоо