Posts

Showing posts from March, 2015

Осака хот (05/03/2015)

Image
 Яг Осака хотод бол хэд хэдэн удаа ирж байсан ч гэсэн аялалаар 2дахь удаагаа ирлээ. Өмнө ирхэд бороотой өдөр таарч, бороон дунд Осака ордоныг тойрч, Glico-н урд зургаа татуулчихаад буцаж байсныг бодвол энэ удаад Далайн акуарим үзэж,Glico-гоор дайрчихаад Скай барилгын дээрээс оройн Осакаг харж зогслоо. Осакад ирэх болгондоо аргагүй л Японы том хот юм даа гэж бодогддог юм. Манай Нагоя яах аргагүй Токио болон Осака хоёрын хажууд жижигхэн юм байгаан. Гэхдээ бас аягүү хөөрхөн амьдрахад тохирсон хот юмуу гэж бодоод байдын.  За тэгээд Осакадаа өглөө оччихоод л найзтайгаа уулзаад хоёулаа идэх юм хайж явлаа. Тэгсэн чинь гадаа гудамжинд ширээ засчихсан тэндээ суугаад хооллодог эсвэл дотроо ороод зогсоогоороо хооллодог үдоны газар байна. Газар талбай нь жижигхэн болохоороо дотроо ширээ сандал тавих зайгүй юм. Тэгээд ч манай Монголчууд шиг зогсоогоороо идэж болохгүй гэх юм биш амар ч юмуу дөө =))  Дараа нь Осакагийн далайн акуариум яг боомтынхоо тэнд байх бөгөөд энд тэндхийн хот газар байдаг аку

Хавар ирлээ..

 За ингээд хавар болж 2-р сарын сүүлээр 1р курсээ нэг юм төгслөө. Одоо 4 сар хүртэл Хаврын амралт гээд л анхны бөгөөд хамгийн завтай  энэ амралтаа эртнээс төлөвлөж байснаараа өнгөрөөж чадаж л байна.  Юуны түрүүнд амралт нь эхлэсэн ганцаараа амьдардаг оюутан хэд хоног амьдралынхаа хэвшлээ алдагдуулж нойр хоолоо гүйцэхээ байвөө.. Тэгээд л яг 3сар гаргаал жинхэнэ хонбан буюу жинхэнэ утгаараа амралтаа эхлүүлж байгаа юм.  Яг энэ нэг сарын турш юу хийсэн бэ гэхээр 3-р сарын 5-с 11-ний өдөр хүртэл Осака, Киото, Нара, Тоттори гэсэн газруудаар аялж, Тотторигоосоо Токиод 13-нд болох тэтгэлгийн сангийнхаа цугларалтанд оролцохоор гарлаа. Түүнийхээ дараа 14-нд нь Нагояруугаа харьж ирчихээд Мацумотогоос ирсэн үеийнхээ найзтайгаа энэ хавиараа юм үзэж сонирхохын хажуугаар клубынхаа үйл ажиллагаандаа оролов. Их сургуулийнхаа олон клуб, дугуйлангуудын дотор нэг Англи хэлний клубт хамрагддын. Үйл ажиллагаа нтр нь дараа тодорхой дурдагдамз. Тэгээд л 20-нд найзтайгаа хамт гараад оройноо Вакаямад байдаг гэ