Posts

ярих хэрэгтэй, ярихыг хүссэн бүхнээ дотроо уудлан ярилц найз минь... by Сэтгэл Зүйч Г.Наранбаатар

Уурлах нь, уйлах нь, анхаарал хүсэх нь, тэр бүү хэл орилох нь ч буруу зүйл биш. Харин юу нь буруу гээч? бүгдийг дотроо хадгалах нь, өөрийгөө буруутгаж, бусад хүн төрөлхтөний л адил алдаа гаргасаныхаа төлөө өөрийгөө шийтгэх нь буруу. Хэнтэй ч ярилгүй, хамаг зовлонгоо өөртөө хадгалах нь буруу. Тиймээс ярих хэрэгтэй, ярихыг хүссэн бүхнээ дотроо уудлан ярилц найз минь... by Сэтгэл Зүйч Г.Наранбаатар

Айлын ганц болохоор багаасаа л ганцаараа тоглож, өөрөө өөрийгөө саатуулдаг байлаа. Арай нэг ухаан орж эхлэсэн цагаас хойш бол, өглөө сэрэхэд гэртээ ганцаараа, ээж дэрний хажууд "өглөөний цайг нь бэлдээд тавьчихсан байгаа, тэдэн цагт ирнэ, хэрэг битгий тариарай, өлсвөл хөргөгчинд ийм юм байгаа" гэсэн захиаг заавал нэг жижиг шокладтай хамт тавьчихсан байдагсан. 4настайдаа уншиж бичиж сурсан болохоор тэгээд захиа бичээд үлдээчихдэг их амар байждээ. Цэцэрлэгт явдаг байх үеийн талаар ерөөсөө ой санамжинд байдаггүй нь их сонин. Зураг хараад л, аан би ийм цэцэрлэгт явдаг, ийм найзуудтай байса…

"Something that belongs to you" by Roald Hoffman (Ноён Хоффман багшийн өөрийн амьдралаас сэдэвлэсэн жүжиг)

2016.11.05-ны Бямба гарагт химич, Нобелийн шагналт ноён Хоффманы Дэлхийн 2-р дайны үед туулж гарсан амьдралынх нь талаар жүжгийг үзэх боломж гарсан юм. Уг жүжиг нь эхлэхдээ, бурхан ба хэд хэдэн сахиусан тэнгэрүүдийн хоорондох харилцан яриагаар эхлэнэ.
 Бурхан хүнийг бүтээх үү? эс бүтээх үү? гэж эргэлзэж, үнэн бодит байдал болон, хайр, амар амгалан гэх зэргээр нэрлэсэн сахиусан тэнгэрүүд өөрсдийн санал бодлоо хуваалцана. Мэдээж хэрэг санал нийлэх болон зөрөх байдлаар үнэн бодит байдлын сахиусан тэнгэр хэт их сэтгэлийн хөөрөлд орсны улмаас үгүй болж одно. Гэхдээ бас энэ дундаа жижигхээн сахиусан тэнгэрийн хошигнол яригдана.
"Нэг өдөр цэнхэр сахиусан тэнгэр загасны толгой идэж байхад улаан сахиусан тэнгэр ирээд асуужээ.
-Хүе цэнхэр сахиусан тэнгэрээ, та нар цэнхэрүүд яагаад ухаантай байдаг юм бэ?
-Өө, тэр чинь бид энэ загасны толгой иддэгээс болж байгаамөө. Харж байна уу? энэ чинь толгой шүү дээ. Хэрэв чи хүсвэл би чамд 18 купекээр зарж болно шүү. гээд 18 купекээр зарсны дараа ху…

2016.10.15 Шинэ мэдээ, сонин сайхнаасаа хуваалцая

За тэгэхээр зун 2 долоо хоногийн хугацаанд дадлага хийгээд ирсэн бол энэ удаад 1өдрийн дадлага гэдэг юманд хамрагдаж үзэхээр болсон билээ. Зуны дадлага маань яг миний мэргэжилтэй шууд холбоотой бол биш байсан бөгөөд, энэ удаа өөийн сурч буй мэргэжилтэйгээ холбоотой хагас дэмжуулагч, янз бүрийн сэнсор мэдрэгч, LED гэрэл зэргийг хийдэг үйлдвэрлэгч компанитай танилцах юм л даа. Японд 1өдрийн дадлага гэж нэрлээд голдуу компанийхаа үйл ажиллагаатай оюутнуудыг танилцуулах ийм төрлийн дадлагууд ч бас их байдаг. Хичээл эхэлчихсэн үед урт хугацааны дадлагад оюутнууд оролцох боломжгүй учраас тэр юм боловуу.
 Ингэхэд намайг дадлага хийгээл энд тэнд яваад байгааг бодвол төгсөөд шууд ажиллах гээд байна уу гэж бодох хүмүүс ч байгаа байх. Миний хувьд төгсөөд хаана юу хийхээ шийдэх нэг арга зам болгож дадлага хийе гэж шийдсэн юм. Бодитоор мэргэжлийн салбарт, үйлдвэрлэгч компаниудад гэх мэт ажиллаж байгаа хүмүүстэй харилцан, ер нь ямархуу орчин нөхцөлтэй байдгийг бас судлах зорилготой. Тэгээд цаашдаа…

Дадлага-2

Энэ удаа дадлагынхаа агуулгаас бага зэрэг дурдангаа, бодогдсон бодлоосоо хуваалцая гэж бодлоо.
 Сүүлийн үеийн авто машин гэдэг чинь маш жижигхэн компьютер суулгачихсан, тэрүүгээрээ удирдаад явж байдаг гэж мэдсэн үү? хэхэ би лав бүрэн өөрөө удирдлагатай машин биш л бол компьютер суулгачихсан байдаг юм гэж мэдээгүй л явж байлаа. Нэг л нөгөө байдаг механик юм шигээ санаад л..тэгсэн орчин үед чинь жирийн өөрөө жолоодоод явж байсан ч компьютерээр удирдаад явж байдаг юм байна.
 Дадлагаа бид нар 15уулаа 6 багт, ялгаатай үүрэг даалгавартайгаар гүйцэтгэхээр боллоо л доо. Тухайлбал, машины хөдөлгүүрийн удирдах төхөөрөмж(engine ECU гэж нэрлэдэг)-ийн зарим программыг шалгах, камер болон бусад мэдрэгчээр машины ойр орчмыг таньж мэдэрдэг төхөөрөмж, программ(eyesight гэж нэрлэсэн бөгөөд үйлчлүүлэгч үйлдвэрлэгч компаниасаа шалтгаалаад ниссан, тоёота гэх мэт, төстэй төхөөрөмжийг өөрөөр нэршилнэ)-тай хамааралтай ажил болон, хөдөлгүүрийн шаталтын процесстой хамааралтай зарим тооцоог хийх гэх мэт агуулг…

Дадлага-1

Энэ жил зуныхаа амралтаар Монголруу харихынхаа оронд дадлага хийнгээ, ийш тийш газар үзэж амарч өнгөрөөснийг мэдэж байгаа байх.
 Дадлагаа ямар газар юу хийж өнгөрөөсөн талаараа жоохон цухуйлгадаг юм уу гэж бодоод. Юуны түрүүнд Японд дадлага хийх газар яаж хайдаг талаар тайлбарлая.
 3-р курс болон Магистрийн 1-р курсын оюутнууд голчилж зуны дадлагажилтанд хамрагддаг. Манай сургууль дээр тусгайчлан олон байгууллага, компаниас ирж уулзалт ярилцлага зохион байгуулдаг бөгөөд агуулга нь яаж дадлага хийх газраа олох болон ажил хайх хүртэл юу хийх вэ гэсэн талаар. Японд голдуу дадлагын оюутан сонгож авахдаа цаашдаа компанийн шинэ ажилчин болж болохоор хүн байна уу гэдгийг нь хардаг. Нэг ёсны шинээр төгсөөд ажилд орох хүсэлтэй оюутнуудаа эртнээс хайж байгаа гэсэн үг юм.
 Тиймээс зун 8,9 сард хийх дадлагыг бүр 5,6сараас эхлээд материалаа явуулж, хэд хэдэн үе шаттайгаар шалтгалт, ам ярилцлаганд орох замаар бэлдэж сонгодог. Ингэж эртнээс маш олон оюутнууд дадлага хайж эхэлдэгтэй холбогдуулан ажи…

Сиймхий ч гэсэн гэр минь Сэгсгэр ч гэсэн ээж минь..

Их сургуульд орсноосоо хойш эхний 2 жилийн зун голдуу Монгол харьж гэртээ цагийг өнгөрөөв. Тэгсэн энэ жилийн амралтаараа Японоор, бас Вьетнамруу явах боломж гараад дадлагаар явсан нь надад ГЭР гэдэг юмны талаар их бодогдууллаа.  Ер нь байна штээ "гэртээ байгаа юм шиг тухлаарай" гэж үг чинь их учиртай юм байна өө. Хүн өөрийн гэртээ л ёстой дур зоргоороо хөлөө тэрийлгээд хэвтэж чаддаг бол, хаана ч очсон тэр газраа өөрийн гэр шиг тухтай сууя гэвэл болж байнашт. Магадгүй залуу байгаа болохоор байх л даа. Одоохондоо миний бодлоор хэн хаанахыг ч гэрээ болгоё гэх юм бол болгож чадаж байгаан. Гол нь тэ тэр гэрт бас гэр бүлийнхэн нь байвал тэгээд хаа ч алзахгүй юм боловуу даа л гэж...>.<   Надад лав энэ гэр минь шүү гээд дотно сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд тэндээ олон сайхан дурсамжтай байх хэрэгтэй санагдлаа. Дурсамж ч ихтэй, байнгын инээд хөөрөөр дүүрээд байвал зочид буудлыг ч гэр шигээ санаж болж байхад яахын?  Өө тэгээд ер нь хүмүүс гэрээ санаад хэцүү байнаа гээд уйлцг…

2016 оны 8сар Кочируу..

Image
8сар гараад хичээл ч амарч, хэд хоног гэртээ сууж байгаад Кочид байдаг найз дээрээ очихоор Сэйшүн 18 билетээр Нагоягаас гарлаа. Сэйшүн гэдэг нь Залуу нас гэж байгаа юм. Гэхдээ, хэдэн ч насны хүн авч ашиглаж болох энэ билет нь, нийтдээ 5 өдөр бүтэн өдөржингөө хаашаа ч хамаагүй JR(Japan Railways) компанийн галт тэргээр дамжиж суух боломжтой. Сууж болох галт тэрэг нь хурдных байж болохгүй л дээ. Голдуу л ийм билетээр оюутан залуус холын аянд гарахдаа авч ашигладаг юм шиг байгаан.
 За тэгээд зорьсон газар маань манай Нагоягаас 500км орчим зайтай, замаараа Химэжи, Окаяма гэсэн газруудаар дамжиж очино. Явах замдаа Окаямад өдрийн хоолоо идчихээд цаашаа дахиад галт тэргээр явдаг юмуу гэснээ болиод дамжихаас залхуурч автобус захиалаад тэр хооронд нь Окаямад экигийн ойр хавьтай танилцаж сонирхов. Нэг л хөдөө буух юм шиг төсөөлж байсан миний хувьд Окаяма эки их том эки байсан. Бүр манай Нагояд олддоггүй чийз тортны алдартай салбар нээгдэж байхтай таарав.
 Орой нь Окаямагаасаа Кочид ирээд, дөнгө…